Цахим сүлжээгээр мансууруулах эм борлуулж байжээ
Цахим сүлжээгээр дамжуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулж байсан үйлдлийн ирүүлэн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мансууруулах бодистой холбоотой бүртгэгдсэн гэмт хэргийн 91.2 хувийг 15-35 насныхан эзэлж байгааг албаныхан мэдээллээ.
Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр иргэн З, Э, О нарыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, Н, Б нарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад худалдан борлуулдаг үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад хар тамхи мансуулуулах бодистой холбоотой 1117 гэмт хэрэгт 1425 хүн холбогдон шалгагдсан байна. Үүний 91.2 хувь нь 15-35 насны хүүхэд залуус байна.