ИТХ-ын нөхөн сонгуулийн 10-н тойрогт АН-аас хүн нэр дэвшээгүй тул нийлбэр дүнгээрээ ЯЛАГДАЛ хүлээжээ

0

Өчигдөр /2023.06.18/ орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох нөхөн сонгууль Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр зэрэг 18 аймгийн багт, мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд болсон байна. Тус сонгуулийн үр дүнгээс ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн ерөнхий дүр зургийг харж болно хэмээн зарим судлаачид үзэж байсан юм. 

Тэгвэл нийт 39 нэр дэвшигч өрсөлдсөн тус орон нутгийн сонгуульд АН-аас 29 хүн нэр дэвшин МАН-тай өрсөлдсөн бол, үлдсэн 10 тойрог нь АН-аас хүн нэр дэвшээгүй байна. 

Ингээд санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-ын 29 нэр дэвшигчдийн 15 нэр дэвшигч нь орон нутгийн сонгуульд ялсан бол, 14 тойрогт нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Харин АН-аас хүн нэр дэвшээгүй 10 тойрогт нь МАН-ын нэр дэвшигч өрсөлдөгчгүй ялалт байгуулжээ. Нийлбэр дүнгээрээ МАН орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуульд 24 тойрогт нь ялсан бол, АН 15 тойрогт нь ялалт байгуулжээ. Товчхондоо, АН-ын даргаар Л.Гантөмөр бүртгэгдээд, түүний орсон анхны сонгууль бөгөөд магадгүй ялж болох тойрогт хүмүүсээ нэр дэвшүүлээгүйн улмаас нийлбэр дүнгээрээ ялагдал хүлээжээ.

ИТХ-ын нөхөн сонгуулийн талаар улс төрийн намуудын гаргасан урьдчилсан албан бус дүн, мэдээ. 2023.06.19
ИТХ-ын нөхөн сонгуулийн талаар улс төрийн намуудын гаргасан урьдчилсан албан бус дүн, мэдээ. 2023.06.19

Сонирхуулахад,энэхүү тоон мэдээлэл нь урьдчилсан мэдээ буюу улс төрийн намуудын дотооддоо гаргаж байгаа сонгуулийн урьдчилсан мэдээ юм. Харин эцсийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд эцсийн дүн мэдээг тус хорооноос гаргаагүй байна. 


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *