WORLD PLUS КОЙНЫ ХОХИРОГЧ: ХАКҮХО АВАРГАД ИТГЭЖ 161 САЯАР АВСАН КОЙН МААНЬ 8 САЯ ТӨГРӨГ БОЛЧИХЛОО
World Plus койны хохирогчдын төлөөлөл Цагдаагийн байгууллагаас тус койныг шалгаж өгөхийг хүсэв.
Хохирогчдын төлөөлөл “World Plus койн гарч, 10 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Улсын бүртгэлээс авсан мэдээллийг койныг гаргасан компанийн эцсийн өмчлөгч нь Хакухо Даваажаргал, Японы парламентийн гишүүн асан Мотакари Кимуха болон Монгол Улсын иргэн Х.Эрдэнэбаяр нар байгаа.
Энэ койныг компанийн зүгээс буцаад худалдаад авна гэж мэдэгдсэн. “Чи манай койныг ав, хэсэг хугацаанд өсөхгүй бол бид нар чамаас худалдаад авна” гэж амлаж байсан. Жилийн 24 хувийн өгөөж амласан. Тухайн үед нэг төгрөгөөр гарч байсан. Одоо ханш нь 50 дахин унаад 0.02 төгрөг болчихсон. Өөрөөр хэлбэл сая төгрөгөөр хөрөнгө оруулсан хүн 50 мянган төгрөгтэй болчихсон гэсэн үг. Гэтэл биднээс койноо буцааж худалдаж авахгүй байгаа тулд бид цагдаа, шүүхээр нь явахаар шийдсэн.
Гэтэл 2022 оны долдугаар сар гэхэд “баттай , та нарын койныг худалдаж авна” гэж хэлсэн. Гэтэл долоон сар боллоо худалдаж аваагүйн дээр Х.Эрдэнэбаяр гэх хүн өөрөө алга болчихсон.
Хакухо аварга болон Япон хүн маань компанийн эзэмшлээс гарчихсан.
Олон хүн Хакухо аварга, Япон хүнд итгэж энэ койныг авсан. Бид төр засгаас хохирол барагдуул гэж шаардахгүй, ярихгүй. Койнуудыг гарч байхад төр хариуцлага хүлээхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан тул бид уйлан дуугарахгүй. Х.Эрдэнэбаяр гэх хүнийг олж, холбож тогтоож өгөхийг Цагдаагийн байгууллагаас хүсэж байна. Хакухо аварга хариуцлага хүлээх ёстой.
161 сая төгрөгөөр авсан койн маань 8 сая төгрөг болчихсон байгаа” гэлээ.