Г.Дамдинням: Нефт боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Гадаад зээллэгийн ашиглалат, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл УИХ дээр унасны дараа фэйсбүүк хуудастаа “Нефт боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо! Санхүүжилтийн бэрхшээлийг шийдэх санал хураалт УИХ дээр дэмжигдсэнгүй. Харамсалтай” хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын чуулганаар өнөө өглөө Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах эсэхээр санал хураахад 90 гишүүн оролцож, 61 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл батлагдаагүй юм.