63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

6a0184610e1ea02d0ac509e8

Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус барилга нь тэнхлэгээрээ 18.0 х 42.0м, 60.0 х 18.0м, 30.0 х 21.0м, 4.5 х 30.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар, дөрвөн блок бүхий 5,204.0 м.кв барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, өрөг угсралт болон гадна металл фасад, дээврийн ажил, дотор инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author