Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт 100 жилийн ойг угтаж хөдөө, орон нутагт аяны туг аялж байгаа юм.

Тэгвэл Дорнод аймгаас эхэлсэн “Барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн зүүн бүс” аяны тугийг өнгөрсөн баасан /2026.05.08/ гарагт Сүхбаатар аймагт хүлээлгэж өглөө.
Дорнод аймгийн хувьд 100 жилийн ойн аяны тугийн хүрээнд барилгын салбарын аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, ахмад барилгачид болон барилгын салбарт суралцаж байгаа залуу мэргэжилтэнгүүдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан байна. Түүнчлэн барилгын салбарын ажилчдын дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, салбарын хууль тогтоомжийг суртачлах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Дорнод аймгаас өртөөлсөн “Барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн зүүн бүс” аяны тугийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөрт ёслол төгөлдөр хүлээлгэж өгсөн юм.