ДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН “МОНГОЛ УЛСЫН ХОС БӨХТ ТЭМЭЭ – ХӨГЖЛИЙН БОЛОМЖ, СТРАТЕГИ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО

0

Монгол Улс бол хос бөхтэй тэмээний өлгий нутаг билээ. 2022 оны мал тооллогын дүнгээр манай улс 470.4 мянган тэмээтэй байна. Хос бөхт тэмээний аж ахуй, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар нь Монгол Улсын олон улсын хэмжээнд ялгарах өвөрмөц онцлог бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой. 

Жил бүрийн 6 дугаар сарын 22-нд Дэлхийн тэмээний өдөр тохиодог. Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэх хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Монгол Улсын тэмээний аж ахуй, түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, салбар дундын уялдааг хангах, экспортыг дэмжих, олон талт түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Монгол Улсын хос бөхт тэмээ-хөгжлийн боломж, стратеги” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын тэмээний аж ахуйн талаар баримтлах бодлого, арга хэмжээ, бүс нутгийн тэмээний аж ахуй, Монгол Улсын боломж, санаачилга, ингэний сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж, орон нутагт байгуулах ингэний аж ахуй, сүүний үйлдвэрийн цогц төсөл, Тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулах санаачилга, Тэмээний ноосны тогтвортой үйлдвэрлэл, цаашдын зорилт, Тэмээн соёл, Тэмээн уралдаан, аялал жуулчлал зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн энэ үеэр салбарын дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээж бичил үзэсгэлэн гарна. 

Зөвлөлдөх уулзалтаас Монгол Улсын тэмээний аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, тэмээ, тэмээн соёл уламжлалыг хадгалж хамгаалах, тэмээнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад Дэлхийн хос бөхт тэмээний холбоог байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх, Дэлхийн тэмээний өдрийг цаашид уламжлал болгон тэмдэглэх, НҮБ-аас зарласан Олон улсын тэмээчдийн жил /2024 он/-ийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, Монгол Улс бүс нутаг, олон улсад үр дүнтэй хамтран ажиллах чиглэлд зөвлөмж гаргана. 

“МОНГОЛ УЛСЫН ХОС БӨХТ ТЭМЭЭ – ХӨГЖЛИЙН БОЛОМЖ, СТРАТЕГИ”

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хаана: ГХЯ-ны “Зөвшилцөл” танхим

Хэзээ: 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09.00-14.00 цагт.

08.30-09.00Бүртгэл:
09.00Модератор:Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийндарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар
09.00-09.20Нээлт:УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.СаранчимэгХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.ЖамбалцэрэнГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.ӨлзийсайханНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч, доктор Винод Ахужа
09.20-09.30Илтгэл 1. Төрөөс тэмээний аж ахуйн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийгзохицуулах газрын дарга Г.Наранчулуун
09.30-09.40Илтгэл 2. Бүс нутгийн тэмээний аж ахуй, Монгол Улсын боломж, санаачилгаАзи тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийндарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар
09.40-09.50Илтгэл 3. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа зорилтот төслийн арга хэмжээНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагынШадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал
09.50-10.00Илтгэл 4. Ингэний сүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдолМонгол бактриан нийгэмлэгийн гүйцэтгэх захирал,шинжлэх ухааны доктор Ц.Батсүх
10.00-10.30Групп зураг 
10.30-10.40Илтгэл 5. Ингэний сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж, тулгамдсан асуудал“ТЭСО” группын Хөрөнгө оруулалтын газрын захирал С.Эрдэнэбаяр
10.40-10.50Илтгэл 6. Баянхонгор аймагт “Ингэний аж ахуй, сүү боловсруулах үйлдвэр байгуулах” цогц төслийн хэрэгжилтийн явц“Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ-ын захирал Д.Хишигбаяр
10.50-11.00Илтгэл 7. Тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулах санаачилгаӨмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ
11.00-11.10Илтгэл 8. Тэмээний ноосны тогтвортой үйлдвэрлэл – цаашдын зорилтМонголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг
11.10-11.20Илтгэл 10. Тэмээн соёл“Тэмээн соёл” холбооны тэргүүн Д.Эрдэнэтуяа
11.20-11.30Илтгэл 11. Тэмээн уралдаан ба аялал жуулчлалТэмээн соёл, уралдааны холбооныЕрөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунсанаа
11.30-12.50Хэлэлцүүлэг, санал
12.50-13.00Зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийг танилцуулах
13.00Хаалт:Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч,Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар
13.00 – 14.00Үдийн хоол

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *