Зүрх сэтгэлийн боловсрол олгох “Монгол хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 

Зүрх сэтгэлийн боловсрол олгох “Монгол хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын сурагчдын холбоотой хамтран хүүхдүүдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийг санаачлан, хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Монгол хүний байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдардаг ёс, нүүдэлчдийн уламжлалт ахуй соёл, таван хошуу малаас эхлээд аливаа амьтан, ургамлыг хайрлан энэрдэг нинжин сэтгэл, бага чууд, хүүхдүүдэд өвлүүлэн таниулдаг энэхүү хөтөлбөрт өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 8-14 насны 3000 гаруй хүүхэд хамрагджээ. Эл хөтөлбөрт хамрагдсан хотын хүүхдүүд хаврын мал төллөлтийн үеэр хөдөө малчин айлд зочилж, нэг өдрийг хурга, ишиг, тугал, унагатай хамт өнгөрөөж, монгол нүүдлийн малч, холч ухааныг дэргэдээс нь харж суралцдаг байна.

About Author