“Босгыг нь намсгасан” монгол хэл, бичгийн шалгалтад оролцогчдын 10 хувь нь унажээ

885ef809bf22224daaf308b68b1fdaa4

Эх сурвалж: Zuv.mn

Энэ оны хаврын улирлын монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн сарын 9-нд болсон билээ. Боловсролын үнэдлгээний төвөөс уг шалгалтын дүнг танилцууллаа.

Шалгалтад 88,000 гаруй сурагч бүртгүүлснээс 87,000 гаруй нь шалгалтаа өгчээ. Тэднээс  10 гаруй хувь буюу 8,700 гаруй хүүхэд босго оноо даваагүй байна.

Өнгөрсөн жил 50 онооноос 20-ийг авбал босго 400 оноо давж байсан бол энэ жил 16 оноогоор босго давуулжээ. Өөрөөр хэлбэл, 16 оноо буюу 100 оноогоор дүгнэвэл 32 хувьтай даалгавраа гүйцэтгээд босго ноо давсан гэсэн үг.

Энэ жил хэл бичгийн шалгалтдаа унасан хүүхдүүд ЭЕШ өгөх боломжтой. Харин Их сургуулиуд элсэгчид авахдаа хэл бичгийн шалгалтын оноог харгалзан үздэг. Одоо хэрэгжиж буй журмаар ЭЕШ-ын оноо 2.8 жилийн хугацаанд хадгалагдана.

Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтыг өвөл болон хаврын улиралд хоёр удаа авдаг юм.

About Author