М.БАЯРАА: Үндэсний их баяр наадмын бэлтгэл долдугаар сарын 8-нд бүрэн дуусна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламж болон худалдаа, үйлчилгээний талаар тодрууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны М.Баяраа “Үндэсний их баяр наадмын Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороог ахлан ажиллаж байна. Автомашины зогсоолын төлөвлөлтийг хийсэн. Мөн холбогдох байгууллагууд замын засвар, арчилгааны ажлуудаа хийж байна. Долдугаар сарын 8-н гэхэд ажил бүрэн дуусна” гэлээ.