Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

6a0aa02b0e1ea02d0ac50b0f

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн юм.  Ингэснээр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн хүртээмж сайжирч, иргэдийн аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөл бүрдсэн. Мөн хотын өнгө үзэмж, орчны стандарт сайжрав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author