Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгов
Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтийг танилцууллаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаас 32 яллагдагчийг гэм буруутайд тооцож, 48 яллагдагчийг гэм буруугүй гэж тогтоосныг шүүх хуралдааныг даргалагч мэдэгдлээ. Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон байна.
Тухайлбал, “Алтай констракшн”-ы захирал, “Монгол Драй Милк” ХХК-ийн үүсгэн байгуулагч Хадбаасангийн Бат-Эрдэнийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр болон зээлийн удирдлагын хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлж, хуурай сүү төслийн хүрээнд нийт 36 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, Хөгжлийн Банкны холбогдох албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдэхэд хатгаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруутайд тооцсон байна.
Мөн “Монгол Драй Милк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэбилэгтэй бүлэглэж гэмт хэргийн үүднээс олсон орлого болох 36 тэрбум гаруй төгрөгийг авч ашиглан мөнгө угаах гэм хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1-д заасан (Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан) гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг шүүгч танилцуулав.
Тодруулбал түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “НВЦ” компанийг “Хөгжлийн банк”-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ны өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж гэм буруутай гэж үзжээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нартай холбоотой 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгов. Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын Байгууллагын зээл санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Цэвээндээгийн Билгүүнийг Хөгжлийн банкны зээлийн хорооны удирдлагын дарга удирдлагуудтай гэмт хэрэг үйлдэхээр санаатай, үгсэн хуйвалдаж, албан тушаалын байдлаа санаатай урвуулан ашиглаж, “Пирамид орд”, “Мон Дулаан”, “Инжир”, “Комплант” зэрэг компаниудад давуу байдал олгож их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд үргэлжилсэн үйлдлээр дэмжлэг үзүүлж хамтрагчаар хамтарч оролцсон болох нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцжээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “НВЦ” компанийг “Хөгжлийн банк”-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ны өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзжээ.