САЙН ДУРЫН АЖИЛТНУУД ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД ХӨТӨЧ ХИЙЖ БАЙНА

0


Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Eejii.org” сангийн ээлжит хамтын ажиллагааны хүрээнд 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн сайн дурын ажилтнууд ГССҮТ-д хөтөч хийж эхэллээ.
Зуны улирал, тэр тусмаа баяр наадмын өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг тус төвийн эмч, мэргэжилтнүүдэд тусалж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой энэхүү сайн дурын ажилд 190 хүн бүртгүүлснээс давхардсан тоогоорсайн дурын 60 ажилтан шалгарчээ.
Эдгээр сайн дурын ажилтнууд ГССҮТ-ийн Амбулаторийн тасаг болон Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн дотоод зохион байгуулалт, тусламж үйлчилгээний талаарх шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг өгөх хөтөчөөр ажиллах юм.
ХАЙР ДҮҮРЭН ЕРТӨНЦИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *