ОБЕГ: БАТСҮМБЭР СУМ РУУ АЯЛАЛ, ЗУГААЛГААР ЯВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

0

Үргэлжлэн орсон борооны улмаас Батсүмбэр сумын сөгнөгөр, Баянгол явах зам усанд автан сайжруулсан зам урсаж, жижиг тэрэг явах боломжгүй болжээ. Тиймээс Хараа, Сөгнөгөр, Баянгол, Хүй Бургалтайн голууд үерийн түвшнээс 30 см даван үерлэсэн Баянгол, Сөгнөгөр, Бургалтай хоёрдугаар багийн нутаг дэвсгэр дэхь голын ай сав газрууд бүгд усанд автсан байна.

Бороо зогсож нар гарахаар өндөр уулсын ус бууж, усны түвшин улам ихсэх аюултай байгаа тул Батсүмбэр сум руу аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа иргэд та бүхэн тухайн бүс нутаг руу зорчихгүй байж, өөрийн амь нас, эд хөрөнгөө болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *