ИРГЭД: БАТАЛГААГҮЙ ГАЗАР БАРИГДСАН ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА. ДАХИЖ ЭНД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ

0

Нийслэлд олон хоног дараалж орсон борооны улмаас Сэлбэ голын үерийн далан сэтэрч орон сууцны хорооллууд усанд автсан. Тус хорооны иргэдээс нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.


БЗД-ийн 25 дугаар хороо “Сэлбэ” хотхоны оршин суугч Н: Манай нөхөр Онцгой байдлын албан хаагчидтай хамт ажиллаж байгаа. Би 2 хүүхэдтэйгээ хамт эмээгийндээ ирчихсэн байна. Үер ус, газар хөдлөлтөд хамгийн түрүүнд голын ай сав газруудад баригдсан барилга, байгууламж өртдөг юм байна гэдгийг бүгд харлаа. Гоё сайханд нь биш алсдаа аюулгүй байдлаа бодож байр аваарай гэдгийн анхааруулга боллоо. Жилийн жилд манай хотхон ингэж үерт автагдвал насжилт улам богиносно. Их үер орж ирвэл нурж унах ч аюул байгаа шүү. Бид аливаа юмыг худалдан авахдаа ухаалаг сонголт хийх цаг болсон. Тэр тусмаа үл хөдлөх хөрөнгө авч байгаа хүмүүс сайн судалмаар юм байна. Баталгаагүй газар баригдсан орон сууц худалдаж авсандаа харамсаж байна. Дахиж энд амьдарч чадахгүй

БЗД-ийн 25 дугаар хороо “Сэлбэ” хотхоны оршин суугч Х: Манайх хоёр давхарт амьдардаг. Цонх нээхээр бохир үнэртээд гэрт байх боломжгүй болсон. Тиймээс эхнэр маань охиноо аваад аавынх руу явсан. Онцгой байдлын албан хаагчид энд ажиллаж байгаа. Нөхцөл байдал хэвээр. Хаа сайгүй элдэв хог урсаж байна. Орчны бохирдлын талаар яриад чилүүц биз. Бороо дахиж битгий ороосой. Гэр оронтойгоо л үлдчих юмсан.

БЗД-ийн 25 дугаар хороо“Сэлбэ” хотхоны оршин суугч А: Мөн ч олон удаа хуцсан даа гэдэг шиг л юм боллоо. Олон айл өрх эд хөрөнгө, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ хавийн оршин суугчид Сэлбийн эргийг засах, тохижуулах талаар олон жил санал, хүсэлт гаргаж байсан. Сэлбэ гол 2 жил дамнаж далангаа давж үерлэж байна. Хүмүүс боломжоороо гэрээсээ явцгааж байна. Зарим нь гэртээ гацсан. Home land хотхоны бүх оршин суугчдыг гаргасан. Учир нь үерийн улмаас хөрсний суулт үүссэн тул нурах эрсдэлтэй болсон гэсэн. Хэсэг албан тушаалтан, мөнгөний шуналтай хүмүүс өөрсдийн гэдсээ цатгахын тулд олон иргэдийн эрх ашгийг ийнхүү зөрчиж байгаа нь үнэхээр гунигтай бас эмгэнэлтэй. Нөхцөл байдал намжсаны дараа ядаж нийтээр нь ариутгал хийж өгөхийг хүсье даа.

Тайлбар байхгүй.

Сэлбэ голын далан задарсантай холбоотойгоор “Юнион бюлдинг” төвийн оффисууд тодорхойгүй хугацаагаар хаагджээ.

Хотын найман дүүргийн зарим хэсэг усанд автсанаа холбоотойгоор Иргэн Б.Очирбат “Оршин суугчид нь одоо яахав дээ юу хийх юм. Байраа зараад нүүх үү эсвэл байраа орхиод явах уу. Анхнаасаа ийм байрыг хүлээж авч байдаг улсын комисс гэж нь ямар хариуцлага үүрэг юм бол. Хүний амь нас тэдэнд түй ч хамаагүй л юм байхдаа” хэмээн үзэл бодлоо илэрхийлж ярилаа.

Харин “River villa” хотхоны оршин суугч С.Минжин “Үерийн далан дотор баригдсан болохоор нийлээн л юм болох байхдаа. Зуслангийн бүсэд байшин урсаж байна. Яг байрны хажуугаар урсац нь өнгөрдөг. Одоо яах билээ харж л суухаас” гэв.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ, Дунд гол дагуух авто замуудыг түр  хязгаарлана

Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрчээ.

May be an image of 4 people
Сэлбийн даланг хүчитгэж байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *