Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД-аар И.Батхүүг томилжээ

0

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоог хэлэлцжээ. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар И.Батхүүг томилсон байна.

И.Батхүү нь 2018 оноос Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын даргаар ажиллаж байсан байна. Үүнээс өмнө буюу 2016 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тасгийн даргаар ажиллаж байсан аж.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нь мөн Сангийн яаманд ажиллаж байсан туршлагатай нэгэн. Ч.Хүрэлбаатар сайд багаа Сангийн яамны туршлагатай албан хаагчдаар бүрдүүлж байгаа бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *