Нийгэм

Үерийн бүс дэх контейнер, барилгуудыг албадан нурааж дуусчээ

Голын урсацыг хааж баригдсан обьектуудыг буулгаж, газрыг яаралтай чөлөөлнө гэдгийг нийслэлээс мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногоос энэ ажил эрчимжиж байгаа бөгөөд урсац хаасан барилгуудыг гурав хоногийн өмнөөс буулгаж газрыг чөлөөлж байна. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг буулгаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонынутаг дэвсгэрт байрлах иргэн н.Батзоригийн эзэмшил S’Outlet дэлгүүрийн газрын зөвшөөрөлгүй 4000 метр квадрат талбайг чөлөөлж байна. Нийт 14 ширхэг контейнер, гурван сендвичэн барилгыг нураана. Үүний дараагаар үндсэн обьектыг буулгана. Газрын тухай хуулийн дагуу хугацаатай шаардах хуудас өгч, албадан буулгах ажлыг эхлүүлсэн. Үерт өртсөн айлуудын тухайд бид нүүлгэн шилжүүлээд явж байгаа. Харин эрсдэлтэй дэх байгууламжуудыг зохих дүрэм, журмын дагуу нураахаар болсон. Газрын тухай хуулийн 57.3-ын дагуу өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт гурав хоногийн хугацаатай шаардаххуудас хүргүүлсэн. Нийтийн эрх ашгийг хангах үүднээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг аж ахуй нэгжүүдийн хувьд таатай хүлээж аваагүй....

Ц.Бат-Эрдэнэ: Мазаалай бүх тэжээлээ дуустал идсэн байгаа нь дахин ирэх урам өгдөг

Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газрын Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд бүл үүсгэн амьдардаг дэлхийн өөр...

МОНГОЛ- ХЯТАД 4 ДЭХ ЭКСПОД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГЫН 99 ХУВЬ НЬ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭГЧИД БАЙНА

Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохион байгуулагддаг хоёр улсын хамтарсан хамгийн том экспо цар хүрээгээ тэлж олон улсын үзэсгэлэн...

Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта тэргүүтэй тус улсын хөлбөмбөгийн холбооны багш, дасгалжуулагчид Монголд иржээ. Өнөөдөр Монголын 8-14 насны...

Богино эргэлтийн 12 автобус өнөөдрөөс нэмэлтээр үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Ч:1 /5 шар-Офицеруудын ордон/ чиглэлд дундын...

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэв

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов. БНСУ-ын Гадаад харилцааны яамны Уур амьсгалын...

Ө.Эрдэнэ-Очир: Сайд Ц.Даваасүрэн “Авлига хороолол”-ын барилгыг зогсоох шийдвэр гаргасан ч, хэрэгжүүлэх арга хэмжээ авахгүй байгаа

Голын голдиролд баригдсан "Авилга хороолол" гэгдэх "Аqua garden" хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нь албадан нураах нийслэлийн Засаг даргын...

МҮХАҮТ-ын XXI их хурал есдүгээр сарын 20-нд болно

Хувийн хэвшлийн хамгийн том төлөөллийн байгууллага болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал 2023 оны есдүгээр...

О.Цэлмэгийн утасны дуудлагыг шалгахыг зөвшөөрсөн прокурор С.Алтайг тушаал бууруулан шилжүүлжээ

Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч О.Цэлмэг Булган аймгийн цагдаагийн газар алба хаагчдынхаа цалинг үндэслэлгүй хассан, суутгасан мөн өөрийнх нь...

Эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр хийх хяналтыг боловсронгуй болгоно

Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар тус байгууллагын хяналтын зарим чиг үүрэг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжиж  ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол...