Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ

0

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас  2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 23:30 цагт  Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн нэгдүгээр зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байна.

     Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286 дугааргалт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44 дугаар галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг, Замын-Үүд–Улаанбаатарын чиглэлийн 275 дугаар галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *