Авлига хороолол буюу Aqua Garden барилгын үйл ажиллагааг зогсоох, зөвшөөрлийг нь түдгэлзүүлжээ
“Авлига хороолол” гэж нэрлэгдээд буй “Эм энд Жи констракшн” ХХК-ний барилгын ажлын зөвшөөрлийг түтгэлзүүлэх шийдвэрийг БХБ-ын яамнаас гаргаж, барилгын ажлыг зогсоохоор болжээ.
Хотын дарга Д.Сумъяабазар барилга байгууламж, усны инженерүүдтэй уулзалт хийхэд хоёр байршлыг нэн яаралтай буулгах ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн байдаг. Тодруулбал, “Авлига хороолол” хэмээн нэрлэгдээд буй Aqua garden, S outlet барилгыг яаралтай буулгах шаардлагатай гэсэн юм.