Нэгдүгээр ангид орох 74,705 хүүхдээс 23,789 нь элсэлтээ баталгаажуулжээ

0

Одоогоор 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл үргэлжилж байна.

Сургуулиас гаргасан хуваариарын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан баталгаажуулалт хийх ёстой юм байна.

Улсын хэмжээнд зургаан настай 74,705 хүүхэд байгаагаас 23,789 нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцахаар баталгаажуулсан байна. Харин 1,439 хүүхэд элсэлтээс татгалзжээ. 

Элсэгчдийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Харин сургууль нь түр түдгэлзүүлсэн, хянагдаж байгаа, бүртгэхээс татгалзсан хүүхдүүд сургуулийн элсэлтийн комисст хандахыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас зөвлөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *