КОВИД-ын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэмэлт тунд хамрагдах шаардлагатай юу
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт КОВИД-19-ийн улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 21.6 хувиар нэмэгдэж, нас баралт найм гаруй хувиар өссөн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Омикроноос үүдэлтэй үсэг, тооноос бүрдсэн олон дэд хувилбарууд бий болсон. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн хяналтын дагуу яг одоо хамгийн түгээмэл тархаж буй нь EG.5 болон хэд хэдэн төрлийн XBB юм. Халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор дахиад нэг тун авах цаг болсон гэсэн үг үүCDC одоогоор зөвхөн 65 болон түүнээс дээш насны хүмүүст эсвэл дархлаа дарангуйлагдсан хүмүүсийг дахин нэг тунгаар дархлаажуулах шаардлагатай гэнэ.Дараагийн хэдэн долоо хоногт Хүнс, Эмийн захиргаа аль насны бүлгүүд шинэ нэмэлт тунд хамрагдаж болохыг тодорхойлох бөгөөд CDC дараа нь зөвлөмж өгөх болно гэж Сан Францискогийн Калифорнийн их сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн, доктор Питер Чин-Хонг мэдэгджээ. “Хэрэв та өвдөх эрсдэл өндөр бол эмнэлэгт хэвтэх эрсдлийг эрс бууруулахын тулд Паксловид эсвэл бусад эрт үеийн эмчилгээг хийлгэж болно гэдгийг бүү мартаарай” гэдгийг Чин-Хонг онцолжээ.