ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хамааралтай “Inel Zaisan Village”-ийн уснаас олон төрлийн бактер илэрчээ

0

“Inel Zaisan Village” хотхоны уснаас олон төрлийн бактер илэрсэн талаар Усны газраас баталгаажуулан мэдээллээ.

Шинжилгээний хариуг харах юм бол, дээжийг наймдугаар сарын 7-нд хүлээн авч, 8-11-ний өдрүүдэд шинжилжээ. Улмаар:

  • Гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар
  • Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн
  • Сульфит задлагч агааргүйтэн тус тус илэрсэн байна.

Нийт нянгийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 100 бол “Inel Zaisan Village” хотхоны усны шинжилгээ “300 хүртэл” гэж гарсан байгаа юм.

Тус хотхоныг “Инэл” ХХК барьсан. Эцсийн өмчлөгч нь Г.Батболд, Ш.Сарантуяа нар юм.

“Инэл” ХХК өмнө нь ХНХЯ-наас зарласан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн барилгын тендерт шалгарч байжээ. Уг тендерийн төсөв 13.3 тэрбум төгрөг аж.

Мөн өөр анхаарал татах мэдээлэл нь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү “Инэл” ХХК-д хамааралтай юм байна. Ц.Ганхүү нь тус компанид шууд хувьцаа эзэмшдэггүй ч “Инэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ганхүүгийн Батболдын хамаарал бүхий хүн юм.

Овог, нэрийг нь харвал ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хүү Батболд нь “Инэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бололтой. Ц.Ганхүүг 2021 онд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *