Л.Энх-Амгалан: Хөтөлбөрөө бүртгүүлээгүй мөртлөө ОУ-ын хөтөлбөртэй гэж иргэдээс өндөр төлбөр авч байгаа хувийн сургуулиудад шалгалт хийж, хариуцлага тооцно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Энэ жил бид хувийн өндөр төлбөртэй сургуулиудад шалгалт хийж байна. Олон улсын хөтөлбөртэй гэсэн мөртлөө олон улсын хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд байна. Есдүгээр сарын 5-наас өмнө олон улсын хөтөлбөртэй сургуулиудад шалгалт хийж дуусаад, мэдэгдэл хийнэ. Үүний мөрөөр хөтөлбөрөө бүртгүүлээгүй мөртлөө олон улсын хөтөлбөртэй гэж иргэдийг төөрөгдүүлж, өндөр төлбөр авч байгаа сургуулиудад хариуцлага тооцно” гэлээ.