“Вагнер” группийн удирдагч Пригожин алагджээ

0

Москвагаас Петербург руу нисэж явсан Вагнер группийн удирдагч Евгений Пригожиний хувийн онгоц өчигдөр орой үл мэдэгдэх шалтгаанаар агаарт дэлбэрч сүйрсэн байна.

Уг онгоцонд Евгений Пригожины хамт 10 хүн байсан нь бөгөөд бүгд амь үрэгдсэн гэж Росавиация мэдэгджээ.

Тодруулбал, Пригожингийн эзэмшдэг онгоц долоон зорчигч, гурван багийн гишүүдийн хамт Москвагаас Санкт-Петербург руу нисэж байгаад Тверь мужид осолдсон аж. Сүйрлийн газраас 10 хүний цогцос олдоод байгаагийн дотор Пригожин болон Вагнер группийн цэргийн удирдагч Уткин нарын цогцос байгааг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Ослын шалтгааныг тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Дашрамд, “Путины сүүдрийн арми”, “ОХУ-ын хөлсний цэргүүд” гэдгээрээ олон улсад танигдсан Вагнер группийг хэт үндсэрхэг үзэлтнүүд хэмээгддэг Евгений Пригожин, Дмитрий Уткин нар 2014 онд үндэслэн байгуулжээ. Тэд Гитлерийн хайртай хөгжмийн зохиолч Ричард Вагнерийн нэрээр групптээ “Вагнер” хэмээх нэрийг өгсөн ба Гитлертэй үзэл санаа нэгтэй неонацистууд гэдгээ харуулж буй хэрэг гэж хэвлэлүүдэд бичсэн байдаг. Эх орондоо бол Пригожиныг ард иргэд нь “Жинхэнэ эх оронч, Оросын баатар” хэмээж хүндэлдэг. “Вагнер” групп нь ОХУ-ын Засгийн Газрын захиалгаар санхүүждэг ба Украин, Сири, Афганистан, Африк зэрэг олон улсад цэрэг армийн үйл ажиллагаа явуулдаг гэгддэг. Пригожин хоёр сарын өмнө Москва руу цэргээ хөдөлгөж удалгүй замаасаа буцсан байдаг. Энэ явдлын улмаас ял шийтгэлгүй хэмээгдэж Веларусьт байрлах болж, олон нийтээс хэсэг хол байсны эцэст ослоор амиа алдсан нь анхаарлын төвд ирээд байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *