“Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан-2023”-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан зохион байгуулж буй “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан-2023”-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 8 залуу офицер оролцож байна.
Тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөддөр болсон бөгөөд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Ерөнхийлөгчийн тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, хурандаа Т.Буянбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хурандаа Т.Галбадрах, БХЯ-ны газрын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буяндэлгэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан шилдэг залуу офицерууд оролцлоо.
Уг тэмцээнд оролцох байгууллага тус бүрээс шалгарсан шилдэг 80 офицер цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест болон илтгэх ур чадвараараа өрсөлдөнө. Мөн тэмцээнд оролцогчид буудлага, бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнүүдэд авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.