Аврах багийнхан маань эрдэнэт хүний амийг аварч эхэллээ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан аврагч, эмч, сувилагчдын баг Газиантэп хотын олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр Улаанбаатарын цагаар 13:50 цагт газардсан бөгөөд тус хотоос 200 км зайд байрлах газар хөдлөлтийн голомт болох Хатая мужид шууд эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож эхэлсэн. 🇹🇷
Өнөөдөр өглөөний мэдээгээр 2 хүүхэд, 1 том хүнийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн сайхан мэдээ ирлээ.
Аврах багийнхан маань ийнхүү байгалийн гамшигт өртсөн маш хүнд бүс нутагт ажиллаж, дэлхийн олон улс орны аврагчидтай мөр зэрэгцэн тус үйл ажиллагаанд гар бие оролцож, эрдэнэт хүний алтан амийг аварч байгаад баяр хүргэе.
Аврах багийн эрэлхэг залуусдаа амжилт хүсье. 🇲🇳