АВРАХ БАГИЙНХАН 3 ХҮНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖ, ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

0

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очлоо.

Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, Анкарагийн цагаар:

20:10 цагт хоёр настай нэг хүүхэд,

21:20 цагт нэг эмэгтэй

22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа. Үүрэг гүйцэтгэж байгаа багийн 11 нь Зэвсэгт хүчний алба хаагчид бөгөөд тус багийг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж байна.
Харин эмнэлгийн талаас Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн Анагаах ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдаж байгаа юм.
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Сайнбуянгийн Амарсайхан
https://nema.gov.mn/n/139372

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *