Б.Ганхуяг “нүүрсний“ гэх хэргийг илрүүлэхэд хуулийнханд туслалцаа үзүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлж, гэр бүлээ болон өөрийгөө хамгаалалтад авч өгөхийг хүсэв

0

Яг одоо Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ үеэр Б.Ганхуяг “Намайг болон манай гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү” гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргалаа. Мөн тэрбээр “Би Т.Аюурсайханыг таньдаггүй байсан. 2013 онд бид хоёр танилцсан.

Т.Аюурсайхан гэж энэ нөхөр “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэдэг зүйлийг мэдэхгүй. Яахаараа би бүлэгт нь элсчихдэг юм бэ” хэмээлээ.

Мөн тэрбээр “Яллагдагч Б.Ганхуяг миний бие “нүүрсний” гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ асуудлаар мөрдөн шалгах байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Хамтран ажиллах эрх бүхий этгээдээр тогтоож намайг болон миний гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *