ЗГ: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих эдэлбэр газарт байгаа иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрчим хүчнийхээ 30 орчим хувийг импортолж авч хэрэглэж байгаа. Импортын хараат байдлаас гарах зорилготойгоор эрчим хүчний хэд хэдэн томоохон төслүүдийг Засгийн газар сүүлийн жилүүдэд ярьж хэлж, эхлэх шатандаа явж байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажил эхэлсэн. Санхүүжилт нь энэ намраас эхлэн төлөвлөгдөж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих эдэлбэр газарт хамаарсан иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгч байна” гэв.