T.Аюурсайханы өмгөөлөгчөөс хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргалаа
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханы өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд хандан гаргасан гомдол болон хүсэлтийн үндэслэлээ тайлбарлаж байна. Тодруулбал, өмгөөлөгч н.Цэцэгмаагийн зүгээс хэрэгт авагдсан үйл баримтыг прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн нарийн нотолж тодруулах шаардлагатай тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах саналыг гаргалаа.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Бид хилсээр хэлмэгдмээргүй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.