Тусламжийн барааг БНТУ-руу тээвэрлэн хүргэж байна
Газар хөдлөлтийн гамшигт өртөөд байгаа БНТУ-ын ард иргэдэд Монголын ард түмний халуун сэтгэлийн тусламжийн барааг МИАТ ТӨКХ тээвэрлэн хүргэж байна.
2023 оны 2-р сарын 9-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээр гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн.
Өнөөдөр буюу 2-р сарын 12-ны өдөр 2,7 тн ачаа тээвэрлэн 10:21 цагт Чингис Хаан ОУНБ-аас Истанбул хотын зүг хөөрчээ.