ЕРӨНХИЙ САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ ТӨРСӨН ДҮҮДЭЭ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БЭЛЭГЛЭСЭН САЙН АХ‼️‼️‼️
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс, найз Х.Бат-Эрдэнэ нартайгаа хуйвалдаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Нарийн сухайтын нүүрсний уурхайн хажууд байх Улаан сайр-II гэх ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгосон нь илчлэгдэж, торны цаана сууж байсан. Тодруулбал, Засгийн газраас Өмнөговь аймгийн Тост, Тосон бумба, Сэлэнгэ аймгийн Ноён уул болон Булган аймгийн Тэшиг сумын нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авч, тухайн байршлуудад олгогдсон байсан уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Улмаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудад нөхөн олговор хэлбэрээр өөр байршилд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Ж.Эрдэнэбат 2017 оны есдүгээр сарын 13-нд нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай тогтоол гаргаж, улмаар “Элбэг орд” ХХК-д Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт XV-20923 дугаартай Улаан сайр-I , XV-20922 дугаартай Улаан сайр-II талбайг олгосон байдаг.
Гэтэл үүнээс гурван сарын дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Элбэг орд” ХХК нь XV-20922 дугаартай, 1463.8 га талбай бүхий Улаан сайр- II хайгуулын тусгай зөвшөөрлөө Ж.Эрдэнэбат, түүний Ж.Эрдэнэтөгс хоёрын хамтран эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-д шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Нарийн сухайтын нүүрсний уурхайтай хаяа залгаа Улаан сайр-II ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-д өгч, улмаар Ерөнхий сайдаас буусныхаа дараа тус орд газрыг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-даа шилжүүлж авсан гэсэн үг. Товчхондоо, Ж.Эрдэнэбат Улаан сайр-II тусгай зөвшөөрлийг өөрийн болгохын тулд “Элбэг орд” ХХК-ийн нэрийг ашигласан.
Ж.Эрдэнэбат, Ж.Эрдэнэтөгс нар Улаан сайр-II тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгосон ч хайгуулын ажлаа эхлүүлэх санхүүжилт хэрэгтэй болсон. Тиймээс Ж.Эрдэнэбат 2018 оны долдугаар сарын 5-нд XV-20922 дугаартай, Улаан сайр-II тусгай зөвшөөрлөө өөрийн найз “Алтай групп”-ийн Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Бэст лэнд майнинг” ХХК-д шилжүүлсэн. “Бэст лэнд майнинг” ХХК нь энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахаасаа хоёрхон сарын өмнө буюу 2018 оны тавдугаар сард байгуулагдсан компани байсан. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Эрдэнэ нар Улаан сайр-II тусгай зөвшөөрлийг ашиглахад зориулж, “Бэст лэнд майнинг” ХХК-ийг байгуулсан гэдэг.