Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг нь хүчингүй болгож, түүнийг нэн даруй цагдан хорихоор шийдвэрлэлээ

0

Прокурор “Б.Махбалыг магадланд орох хугацаанаас 43 хоногийн өмнө оруулж, шүүгчийн захирамжаар суллагдсан” гэж эсэргүүцэл бичжээ

Б.Махбалыг сулласан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцээд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжыг хүчингүй болгож, түүнийг нэн даруй цагдан хорихоор шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурор “Б.Махбалыг магадланд орох хугацаа нь болоогүй байхад түүнийг магадланд оруулж, сууллах захирамж гаргасан” хэмээн эсэргүүцэл бичсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ нь “Б.Махбалыг магадланд орох хугацаанаас нэг сар 13 хоногийн өмнө магадланд оруулж, шүүгчийн захирамжаар суллагдсан нь хууль зөрчсөн” хэмээн үзэж, Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж, хандсан аж. 

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Давж заалдах шатны шүүхийн магадлал гарч, хүчин төгөлдөр болсны дараа тус шүүхээс ШШГЕГ-т хандаж, улмаар Б.Махбалыг цагдан хорих эрх зүйн орчин бүрдэх аж. Эргэн сануулахад, Түүнийг суллах шүүгчийн захирамж есдүгээр сарын 13-нд гарсан бөгөөд ШШГЕГ-т есдүгээр сарын 27-ны өдөр албажиж ирсэн тул Б.Махбалыг тухайн өдөр нь суллаж байсан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *