Л.Энх-Амгалан: Хүүхдийн 100 мянгыг “Үдийн хоол” хөтөлбөр рүү шилжүүлэх боломжтой

0


ЕБС болон цэцэрлэгийн үдийн хоолны санхүүжилтийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр “Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардал 2475 төгрөг байгааг 4000 болгох хэрэгцээ, шаардлага бий. Учир нь хүүхэд өдөрт хоолноос авах илчлэгийнхээ 80 хувийг цэцэрлэг дээр идэх хоолноосоо авдаг. 

ЕБС-ийн тавдугаар анги хүртэлх сурагчдын үдийн хоолны зардалд нийт 170 тэрбум төгрөг зарцуулагддаг. Тогооч нарын цалин, урсгал зардлуудтай нийүүлбэл 230 тэрбум төгрөг улсын төсөвт суудаг. Энэ зардлыг нэг дахин нэмэгдүүлбэл дахиад  230 тэрбум төгрөг шаардлагатай. Миний бодож байгаа нэг хувилбар бол хүүхдийн 100 мянган төгрөгийнх нь 50 хувийг буюу 50 мянган төгрөгийг хүүхдийнх нь үдийн хоолонд зарцуулах шийдэл байж болно. Энэ тохиололд ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд үдийн хоол өгөх боломж бүрдэнэ. Энэ мэт хувилбараар асуудлыг шийдэхгүй бол дан ганц улсын төсвийн эх үүсвэрээр шийдэх боломжгүй” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *