Цагдаагийн алба хаагчдад 590 сая төгрөгөөр өвлийн хувцас хийлгэжээ
Энэ онд цагдаагийн дээд, ахлах, дунд офицер, ахлагч нэг бүрт өвлийн улиралд бүх төрлийн дүрэмт хувцастай өмсөх зориулалтаар шинээр нийт 3500 хос гадуур хувцсыг нормоор олгожээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албанаас энэ оны зургаадугаар сард тендер зарлаж, гүйцэтгэгчээр “Туко тайлор” ХХК шалгарч нэг бүрийг нь 161,875 төгрөгөөр буюу нийт 3500 хос өвлийн хувцсыг 590 сая төгрөгөөр нийлүүлжээ.
Түүнчлэн энэ онд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, ялгах тэмдэг, материалд нийт 7 тэрбум 343 сая төгрөгийг улсын төсвийн урсгал зардлаас зарцуулсан байна.