Монголоос Ч.Сайханбилэгийг санхүүжүүлдэг бүлэглэлийг шалгаж эхэлжээ

0

АТГ-аас Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг эх оронд нь авч ирэхээр ажиллаж байгаа билээ. Түүнийг Оюутолгойн гэрээг үзэглэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татсан ч хил давж зугтсан байдаг. 

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголоос санхүүжүүлдэг этгээдүүдийг эхнээс нь шалгаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-аас өчигдөр /2023.11.06/ НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг цагдан хориод байна. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дансанд 2.8 сая ам.долларыг шилжүүлсэн нь тогтоогдсон аж. 

Хэрэв уншигчид санаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн есдүгээр сард /2023.09.15/ Дархан-Уул аймагт ажиллахдаа иргэдтэй уулзсан. Энэ үеэр “Ч.Сайханбилэг нь зугтаагаад гараад явчихсан. Д.Эрдэнэбилэг нь бас зугтаагаад гараад явчихсан. Гэхдээ хаачих ч үгүй. Энэ хүмүүс олдоно. Энд тэднийг хамгаалж байгаа, санхүүжүүлж байгаа хэсэг хүмүүс бий. Тэдний холбоог тасална. Цаг хугацаа тэдний эсрэг зогсож байгаа. Гагцхүү ард түмэн, Засгийн газар энэ том мөнгөний мафын эсрэг бууж өгч болохгүй. Бид хамтдаа байх ёстой шүү” хэмээн тодотгож байсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *