ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЭНЭ ОНЫ 3-Р УЛИРАЛД 23,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЛАА

0


ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР 9-Р САРЫН БАЙДЛААР 226,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны эхний 9 сарын байдлаар 226,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Энэ талаар тус үйлдвэрээс манайд ирүүлсэн мэдээллийг одоо хүргэе.
Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг төрийн өмчит хуулийн этгээд юм.Тус үйлдвэрийг концессын гэрээгээр эзэмшиж байсан QSC компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гадна улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон учир төр өмчөө эргүүлэн авч хуулийн байгууллагад хандаад байгаа. Тэгвэл төр өмчөө эргүүлэн авснаас хойш доголдоод байсан үйл ажиллагаа тогтворжиж, амжилттай ажиллаж эхэлсэн байна.
Г.Дугаржав “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч удирдлага менежментийг шинэчилснээр үйлдвэрийн үйл ажиллагаа ийнхүү тогтворжуулахаас амжилттай ажиллах горимдоо шилжиж эхлээд байна. Тус үйлдвэрт өнөөдрийн байдлаар 1500 гаруй ажиллагсад ажиллаж байгаагийн 49% гангийн үйлдвэрлэлд , 51% нь уул, уурхайн үйлдвэрлэлд ажилладаг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *