“Ногоон автобус хэрэг”-т холбогдсон том дарга нар чөлөөтэй зугаалж, “цэрэг”-үүд шалгагдаж байна
АТГ-аас саяхан “ногоон автобусны хэрэг”-т 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгааг мэдээлсэн. Тэгвэл өчигдөр зарим хэвлэлээр АТГ-аас яллагдагчаар татсан хүмүүсийн нэрс гарчээ. Хачирхалтай нь, шалгагдаж буй жагсаалтад эрх мэдлийнхээ хүрээнд эцсийн шийдвэрийг гаргасан том дарга нарын нэрс байхгүй, ихэнх нь дээд удирдлагынхаа шийдвэрийг гүйцэтгэж ажилласан “цэрэг”-үүд байв.
АТГ-аас яллагдагчаар татан шалгаж буй албан тушаалтнуудын нэрс:
1. Ж.Сандагсүрэн, НЗД-ын нэгдүгээр орлогч
2. Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн ЗДТГ-ын хуулийн ахлах зөвлөх
3. Ж.Эрдэнэбат, “Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал
4. А.Ганхуяг, “Тэнүүн огоо” ХХК-ийн ерөнхий захирал
5. С.Жавхлантбаатар, ННТГ-ын дарга
6. Г.Энхтайван, Нийслэлийн худалдаа авах ажиллагааны газрын дарга
7. Б.Мөнхболд, ННТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга
8. Б.Дөлгөөн, ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга
9. Ц.Хадбаатар, Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын
улсын ахлах байцаагч
10. У.Энхтөр, Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын
байцаагч
11. О.Лувсандагва, ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга
12. Г.Мишээлт, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын
албан үүргийн түр орлон гүйцэтгэгч
13. О.Хонгорзул, Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого, төлөвлөлт
хариуцсан ахлах мэргэжилтэн
14. А.Нарангэрэл, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн
15. О.Сүхбаатар, Нийтийн тээврийн улсын байцаагч
16. Б.Алтаншагай, ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер
17. Ш.Баярсүх, НХААГ-ын Төрийн худалдан авах ажиллагааны хэлтсийн
мэргэжилтэн
18. Д.Цогтбадрах, ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн
тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер
19. Б.Баярмаа, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Санхүү хөрөнгө
оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч
20. Л.Солонго, Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт гадаад харилцаа
хариуцсан мэргэжилтэн
21. Лий Жунг Суб /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
22. Ким Киабаум /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
23. Пак Чол Су /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
24. Ки Ёл Ким /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
Дээрх нэрсийг харахад том дарга нар уснаас хуурай гарах технологио хэрэгжүүлээд эхэлсэн бололтой.
Уг нь улаан, ногоон автобус авах эцсийн шийдвэр, төсөв мөнгийг баталсан, захиран зарцуулсан Нийслэлийн өмнө Засаг дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нар хамгийн түрүүнд шалгагдах ёстой баймаар. Гэтэл том дарга нь гадаад, дотоодоор чөлөөтэй зугаалж явахад дээд удирдлагынхаа шийдвэрийг биелүүлж ажилласан төрийн албан хаагчид хуулийн байгууллагад өдөр шөнөгүй шалгагдаж явах нь Монголд хэвийн үзэгдэл боллоо.
АТГ-аас ганцхан ногоон автобусаар хязгаарлахгүй бусад автобус худалдан авалттай холбоотой бүх худалдан авах ажиллагааг шалгаж байгаа аж. Албан тушаалтнууд эрх үүргээ хэтрүүлсэн үү, авлига хээл хахууль авсан уу, худалдан авсан автобус зах зээлийн үнэтэй байсан уу, чанар стандарт хангасан уу гэдгийг нэг бүрчлэн шалгаж байгааг мэдээлсэн. Гэхдээ дээр нэр дурдагдсан албан тушаалтнууд нь хариуцлага алдаж, авлига авч, алдаа гаргасан бол дээр нь удирдсан том дарга нар хамгийн их хамааралтай баймаар.