ТОЙМ | “Нийгмийн даатгалын сан”-гаас 4 их наядын алдагдлыг санхүүжүүлжээ
Ажилласан жилийг нөхөн тооцох хуулийн хүрээнд үүссэн алдагдал /2012 он/
Нийгмийн даатгалын харилцаа үүсэхээс өмнө хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсийн ажилласан жилийг нөхөн тооцох хууль хэрэгжсэн. Энэ хуулийн хүрээнд 5-11 жилийн ажилласан жилээ 71 мянган төгрөг төлөөд худалдан авсан байдаг.
Энэ хүрээнд 2021 онд 71 мянган төгрөг нэг удаа төлөөд 607.800 хүн ажилласан жилээ худалдан авсан. Энэ хүрээнд “Нийгмийн даатгалын сан”-нд 37 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин 607.800 иргэний 299.600 иргэн өнөөдөр тэтгэвэрт гарсан. Тэдэнд зориулж “нийгмийн даатгалын сан”-гаас ₮1,1 их наяд санхүүжилт гаргаж байна.
Зөрүүг нь анзаараарай улс төрийн шинжтэй нэг удаагийн хуулийн хүрээнд НДС-нд үүсч байгаа алдагдал ₮1,100,000,000,000 буюу 12 оронтой тоогоор яригдаж байна.
Эдийн засгийн ил тод байдлын хуулиар халхавчилсан “НУУЦ” алдагдал /2015 он/
Өршөөлийн хууль гэж олон нийт мэддэг нууцыг нь чанд хадгалаад нэг удаа нөхөн төлөөд тэтгэвэр гарах эрхээ өвөртөлсөн хүмүүс болон НДШ-ийн өр үүсээд байсан ААНБ-иудад буюу ажил олгогчдод боломж олгосон. 16,600 хүн буюу хуулийн этгээдэд хамаарсан 76,3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн. Харин ямар хэмжээний зарлага үйлдвэрлэсэн нь хуулийн дагуу НУУЦ.
Малчин хувиар хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалыг шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээн дэх “хур алдагдал” /2021 он/
“1995-2019 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 15-60 насны Монгол улсын иргэний шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ” гэх хуулийн хүрээнд 34400 иргэн хамрагдаж санд 76,3 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Харин дээрх хуулийн хүрээнд хамрагдсан хүний тал нь өнөөдөр тэтгэврийн насанд хүрсэн. Тэдэнд зориулж төсвөөс 67,4 тэрбумын зардал гардаг. Удахгүй нэмээн 20000 орчим хүн тэтгэвэрт гарна. Ингэхээр одоо төсвөөс гарч байгаа зардал 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг
Малчдын тэтгэвэр гарах насыг 5 жилээр багасгав /2022 он/
26800 малчинд одоогоор хамаарч байгаа. зарлагын хэмжээ 131,4 тэрбум төгрөг.
Үүн дээр нэмэх нь 27000 цэргийн албаныхан НДШ төлдөггүй төрөөс хариуцдаг. Хүүхдээ 3 жил өсгөн бойжуулах хугацааны шимтгэлийг төр хариуцдаг гэх мэтээр өнгөрсөн хугацаанд НДС—ийн алдагдлын ₮4 их наядыг алдагдлыг үйлдвэрлэжээ. Алдагдлын шалтгаан эх үүсвэрийг нягталж харвал улс төрийн оноо авах зорилго бүхий нэг удаагийн шинжтэй хуулиуд, НДС-ийн гол цоорхой болжээ. Сангийн цоорхой улам бүр нэмэгдэнэ. Дундаж насжилт нэмэгдсэн, дээр дурдсан нэг удаагийн хуульд хамаарч байгаа хүмүүсийн бараг талаас илүү нь тэтгэвэрт гараагүй байгаа, удахгүй тэтгэвэр гарна. Ингээд тооцвол сангийн алдагдал тэлсээр байх нь ээ.
Ийм олон зүйл нуршсан нь алдагдалтай санд биш авч байгаа цалингийнхаа 8,5 хувийг сар бүр өгч байгаа. Нэмээд л ажил олгогч мөн адил 8,5 хувийг өгч байна. Энэ мөнгө цоорхой хувин руу цутгаад байна. Өнөөдрийн НДШ төлөгч иргэдийн ирээдүй яах бол?
Хуримтлал үүсгэх буюу миний төлсөн шимтгэл хуримтлагддаг, бичилт биш бодитоор хуримтлагдах боломж одоогоор алга байна. Юутай ч эхлэл хэмээн үзэж НД-ын багц хуулийн хүрээнд НДШ-ийн 17 хувиас 2 хувийг хуримтлуулж эхлэх гэж байна