Д.Тогтохсүрэн: Төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан

0

2024 оны улсын төсөв батлагдсантай холбоотой УИХ, Засгийн газар болон Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: УИХ-ын ажлын хэсэг төсвийн орлогыг 590 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдүүлсэн орлогоор төсвийн тэнцлийг сайжруулсан. УИХ-ын нэг гол үүрэг нь Улсын төсвийн тэнцлийг сайжруулах, алдагдлыг багасгах үүрэгтэй. Төсвийн алдагдал ДНБ-ний -2.8 хувьтай тэнцэж байсныг -2 болгосон. Энэ жил хоёр их наядын төсвийн алдагдалтай байгааг 1.5 их наяд руу оруулж ирсэн.

Хоёрдугаарт, Төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. Төсвийн ерөнхийлөг захирагч нарын төсвийн багцаас 1.88 хувиар жигд хасаж 320 тэрбум төгрөгөөр төсвийн зардлыг бууруулсан.

Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн. Аудитын байгууллагаар хянагдсан, өмнөх онуудад төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгээд, тэдгээр ажлын төсвийн үнэ нэмэгдсэн 110 объектын төсөвт өртөг нэмэгдэж орсон. Ингэснээрээ төсвийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн зардал тодорхой хэмжээнд нэмэгдэн.

Нийгмийн хамгааллын чиглэлийн арга хэмжээн дээр тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэсэн. Тэтгэврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 10 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцсон. УИХ дээр Инфляцын түвшинтэй уялдуулан 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тэтгэврийн эх үүсвэрт шаардлагатай 140 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *