Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нэг хотхонд 22 орон сууц худалдан авсан гэв үү

0

АТГ-аас уржигдар хийсэн мэдээллийн үеэр Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд авлига, албан тушаалын хэрэгт эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн талаар мэдээлсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Монголын төмөр зам” компанийн захирал асан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нарыг авчрах ажлыг байнга хийж буйг тодотгоод, нэлээд хүндрэл учирч буйг хэлсэн юм.

Тухайлбал, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанаас оргосон нэг яллагдагч Монголоос Турк улс руу онгоцоор очиж, цаашаагаа Франц, Нидерланд улс руу агаарын хөлгөөр нисэн, тэндээсээ Вьетнам руу автомашинаар явсан маршрутыг тогтоожээ. Улмаар тухайн яллагдагч Вьетнамаас Австри, Грек, Нидерланд, АНУ-ын Лос-Анжелес, Орландо хот руу дамжин явсан нь байгаа газрыг тогтоох, шилжүүлэн авахад хүндрэл учруулж буй гэнэ.


Түүнчлэн энэ үеэр зарим хэргийн яллагдагчийн битүүмжилсэн хөрөнгүүдийг танилцуулсан юм. Тэдний дунд Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Арцатын ам дахь “Арцат апартмент” хотхоны 1431 дүгээр байранд нийт 22 орон сууц, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөөний 24 дүгээр байр буюу “Park place” цамхагт хоёр ч оффисын барилга битүүмжлээд буй. Эдгээр нь Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалын хэрэгт холбогдуулан царцааж, хохирол төлбөрт тооцуулахаар прокурорын тогтоолын дагуу шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан объект гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *