Б.Ганхуяг: Зарим өмгөөлөгчтэйгээ сайн ойлголцохгүй байгаа тул солихоор болсон
“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Хуралдаан эхлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Зарим өмгөөлөгч нартайгаа ойлголцохгүй байгаа тул солихоор болсон. Хууль зүйн зөвлөгөө хангалттай авч чадахгүй байна” гэв.
Зарим зарим оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Харин Улсын яллагчийн зүгээс “Одоо байгаа ирцээрээ хурлыг үргэлжлүүлэх явуулах боломжтой байна” гэсэн юм.