Б.Чойжилсүрэн: Маргаашнаас эхлэн шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүчийг хязгаарлана

0


-Хязгаарлалт хийх тодорхой хугацаа заасан уу?
-Харамсалтай нь тодорхой хугацаа хэлээгүй. Бид хүндэрсэн нөхцөл байдлыг арилгахын төлөө ажиллаж байна. Хугацааг урьдчилан мэдэгдэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. ЭХЯ болон Диспетчерийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг нөхцөл байдлыг газар дээрээс нь тодруулахаар ОХУ руу явсан. 

-Дотоодын эрчим хүчний хязгаарлалтыг ямар байдлаар хийх вэ?
-Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгч 124 ААН бий. Эдгээр ААН 99.7 МВт эрчим хүч хэрэглэдэг. Эхний ээлжинд энэ ААН-үүдийн хэрэглээг өдрийн цагаар хязгаарлана. Үүнээс давсан тохиолдолд төвийн бүсийн зургаан аймаг, Улаанбаатар хот, төвийн аймгуудын 150 орчим суманд хэрэглэгчийн цахилгааныг гурван цаг орчим хугацаагаар хязгаарлана. 

Эрчим хүч түгээх сүлжээгээрээ дамжуулан маргааш өглөөнөөс эхлэн эрчим хүчний хязгаарлалтын хуваарийг олон нийтэд хүргэнэ.

Эрчим хүч түгээх сүлжээгээрээ дамжуулан маргааш өглөөнөөс эхлэн эрчим хүчний хязгаарлалтын хуваарийг олон нийтэд хүргэнэ. 

Тэргүүн ээлжинд системийн тогтвортой байдлыг хангаж ажиллана. Хоёрдугаарт, хөлдөлт үүсгэхгүйн тулд бүх хүчээ дайчилж ажиллана. Гуравдугаарт, эмнэлэг, сургууль гэх мэт нэгдүгээр зэргийн хэрэглэгчийг эрчим хүчний хязгаарлалтад хамруулахгүй байхаар төлөвлөгөө гаргаад, эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна. Хязгаарлалтыг өнөөдрөөс эхлэн хийхийг ч үгүйсгэхгүй, цагийн дараа эхлэхийг ч үгүйсгэхгүй. 

-ОХУ-д эрчим хүчний нийлүүлэлтээ хязгаарлах ямар нөхцөл байдал үүссэн бэ?
-ОХУ 2023 оны хоёрдугаар сараас хойш Украинтай цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотой барууны орнууд эдийн засгийн олон төрлийн хориг арга хэмжээ авсан. ОХУ-ын эрчим хүчний салбарынхантай уулзаж ярилцаж байхад хойд хөрш сүүлийн 30-аад жилд эрчим хүчний системдээ барууны орнуудын тоног төхөөрөмжийг их хэмжээгээр нэвтрүүлсэн. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж нь багагүй доголдож эхэлсэн талаар ярьдаг. Тэгэхээр хойд хөршийн эрчим хүчний салбарт бэрхшээл үүссэн нь бодитой. 



   13 цаг 57 минут

2023.12.13

ОХУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн 16 цагт ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг нийгэмлэг /”ВЕК” хувьцаат нийгэмлэг/-ээс Диспетчерийн үндэсний төвд мэдэгдэл ирсэн. 2023 оны 12-р сарын 13-ны өдрөөс эхлэн ОХУ-аас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ 345 МВт хүртэл байсныг 150 МВт-аас хэтрүүлэх боломжгүй гэдгээ  бичгээр болон амаар мэдэгдлээ.

Хязгаарлалт хийх болсон үндсэн гурван шалтгаан дурдсан байна. Эхнийх нь, ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан байна. Эхний цахилгаан станцад 235 МВт-ын нэг блок эвдэрч, зогсжээ. Хэзээ эргэн ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй. Хоёрдугаарт 2023 онд мөн нэр бүхий станцад 250 МВт-ын хоёр блок буюу нийт 500 МВт-ын цахилгаан станцын шинэчлэл хийж байсан ажил ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын хэсэг газарт цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон гэж байна.

Тиймээс, маргааш өглөөнөөс эхлэн цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас аргагүй асуудал үүслээ. Энэ талаар ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан. ЗГ-аас олон нийтэд мэдээлэх чиглэл өгсний дагуу Эрчим хүчний сайдын хувьд энэ мэдээллийг хүргэлээ” гэв.

Тэрбээр мэдээлэл хийж байхдаа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

“ВЕК” хувьцаат компани, манай Диспетчерийн үндэсний төв сүүлийн гаруй жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох гэрээтэй. Гэрээний нөхцөлөөр ОХУ өөрөө чадлын дутагдалд орсон бол нэг өдрийн өмнө урьдчилж мэдэгдээд эрчим хүч нийлүүлэх цагийн хязгаарыг урьдчилсан байдлаар тохирдог горимтой. Гэрээний энэ заалтын дагуу өчигдрөөс эхлэн энэ сарын 13-14-ний өдрүүдэд эрчим хүчний нийлүүлэлтийг 150 МВт дээш гаргаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *