Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулна
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлаар ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлсэн шийдвэр өнгөрсөн ням гаригт гарсан. Үүнтэй холбоотойгоор маргааш болох Засгийн газрын хуралдаанд Эрүүл Мэндийн яамнаас бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулж байгаа” гэлээ.