Ч.Хүрэлбаатар: Чалкотой яаж холбогдоод энд сууж байгаагаа ойлгохгүй байна

0

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр дахь өдрөө үргэлжилж байна Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: “Чалко Трейдинг Хонконг” компанитай яаж холбогдоод энд сууж байгаагаа ойлгохгүй байна. Үнэтэй холбоотой асуудал ярьж байна. Үнэ бол зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад өсөж, буурдаг.  Тэгэхээр өндөр үнэтэй байхад хийгдсэн гэрээ бол сайн гэрээ. Гэрээ байгуулчхаад гэрээний заалтаас шалтгаалж үнэ өсчихвөл алдагдалтай. Б.Энэбиш захирлын тайлбараас үнэ өндөр байхад гэрээ хийгдсэн ч үнэ буурах үед нь ажиллаж байсан хүмүүс гэрээний нөхцөлөө ашиглаж чадаагүй юм байна гэж ойлголоо” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *