Б.Баттөмөр: Улаанбаатар хотыг сонгуулийн нэг тойрог болгох ёстой
Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Б.Баттөмөр:
-УИХ-ын тогтоолын төсөл удахгүй гарах байх. Бүсчилсэн тойргийг дэмжиж байгаа. Гэхдээ, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нэгтгээд бусдыг нь салгасныг хувьдаа дэмжихгүй байгаа. Ийм байвал жалга довны үзэл хэвээр байх болно. Улаанбаатар хот нэг тойрог байх ёстой. Ингэж байж хөгжлийг нь томоор харж чадна. Түгжрэлийн асуудал, тойрог замууд гэх мэт асуудлууд шийдэгдэнэ.
За яахав, чадвал нэг, чадахгүй бол хоёр тойрог болгох хэрэгтэй.
Ер нь, цаашид сонгуулийг 100 хувь пропорциональ болгох ёстой гэв.