В.Путиныг Монголд айлчлахыг урьжээ

0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд олон оронд гадаад айлчлал хийж магадгүй бөгөөд Оросын төрийн тэргүүнд хэд хэдэн орноос айлчлах  урилга иржээ. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч 2024 онд ямар, ямар улсад айлчлахыг Кремль хараахан зарлаагүй байна.

Өнгөрсөн саруудад Оросын төрийн тэргүүн Бразил, Бурунди, Вьетнам, Иран, Ирак, Хойд Солонгос, Куба, Монгол, Тайланд, Туркт  айлчлах урилга хүлээн авчээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын газарзүйн байршил эдгээр улсаар хязгаарлагдахгүй. Учир нь, Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт 2024 оны арваннэгдүгээр сард Бразилд болно. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт энэ жил Перу улсад болно. БРИКС-ийг энэ жил Орос тэргүүлж байгаа бөгөөд тус холбооны дээд хэмжээний уулзалт Казань хотод болно. ТУХН-ийн дээд хэмжээний уулзалт мөн Орост болно. 2023 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Киргиз, Хятад, Казахстан, Беларусь, АНЭУ, Саудын Арабт айлчилсан.

Эх сурвалж: Тass

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *