Н.Алтанхуяг: Гадаадын хөрөнгө оруулагч нарт тавих 100 мянган долларын босгыг аваад хаясанд учир байна
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-УИХ-ын гишүүд тэр дундаа сайдууд худлаа хэлээд байгаа нь гэмт хэрэг юм. 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд гадаадын иргэнд 40,60 жилийн хугацаатай газар ашиглуулна. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган доллар байна гэж зааж өгсөн байсан. Мөн энэ хуульд 2013 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ газар ашиглуулахаас гадна эзэмшүүлнэ гэж заалт орж ирсэн байгаа. Энэ хууль дээр мөн л 40,60 жил гэсэн хугацаа байгаа.
Өнөөдөр яригдаад сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд ч 40,60 жил гээд хугацаа хэвээрээ байгаа. Харин гадаадын хөрөнгө оруулагчид тавих 100 мянган доллар гэх заалт нь алга болчихсон байгаа юм. Миний харж байгаагаар гадаадын хөрөнгө оруулагч нарт тавих босго 100 мянган доллароо нэмж оруулаад ирэхэд татгалзаад байх хүн байхгүй гэж бодож байна гэв.