Х.Булгантуяа: 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100,000 төгрөгөөр нэмнэ
“Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт өчигдөр зохион байгуулагдсан.
Энэ хууль батлагдсанаар тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байх зорилгоор жил бүр итгэлцүүрийг шинэчилнэ.
Нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг хууль эрхзүйн зохицуулалтыг хийж өгсөн.
Зарим жил тэтгэвэр нэмэгддэггүйг ахмадууд хэлдэг. Харин зарим жил инфляцын түвшнээс багаар нэмэгдэх гээд байдаг.
Сонгуулийн өмнөх жил улс төржүүлж нэмлээ гэсэн шүүмжлэлүүд бий.
Дээрх хууль батлагдсанаар тэтгэврийг инфляцтай уялдуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байна.
Итгэлцүүрийг жил бүр шинэчлэн батална гэдэг бол шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн хувьд ашиглагдаад явна” гэдгийг хэлсэн.