Баабар: Гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоосон хүн нь ЖЕНКО
УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр шаардлага хүргүүлсэн.
Тэрээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа хэмээн үзэж, Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Х.Баттулгын энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр байр сууриа илэрхийлжээ.
Нийтлэлч Б.Батбаяр:
-Женко “Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо Тавантолгойд хөрөнгө оруулах санамжид гарын үсэг зурсан. Дараахан нь Баянголд над руу дайрч, баривчилна” гэж хэлсэн.
Ингэж Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан. Сайхан туух юм. Монгол-Япон-Шинхуа хамтрахаар болоход, төсөл удирдаж байсан М.Энхсайхныг шоронд хийж зогсоосон. Зогсоосон нь ЖЕНКО гэв.